シニヘンのブリヤート女性たち
――公宅静江さんのアルバムから
公宅静江さんのアルバムに残されていた一枚の写真です。
写真には、牛とともに草原に立つ4人の女性たちが写されています。 この写真は、シニヘンで撮影されたものと考えられます。
シニヘンは、呼倫貝爾草原に形成されたブリヤート人集落の一つです。 1930年代には、多くのブリヤート人がこの地で暮らしていました。
女性たちの衣装や髪飾り、そして牛とともに立つ姿からは、 当時のブリヤート人の生活文化の一端をうかがうことができます。
一枚の写真は、ただ過去を写しているだけではありません。
そこには、その時代を生きた人びとの暮らしや記憶が残されています。
公宅静江さんは1935年頃からハイラルで暮らし、多くの写真をアルバムに残しました。 その中には、日本人社会だけでなく、モンゴル人やブリヤート人と思われる人びとの姿も収められています。
この写真に写る女性たちの名前や家族については、まだ分かっていません。 しかし、この一枚は1930年代のシニヘンに暮らしたブリヤート女性たちの姿を 今に伝える貴重な記録といえるでしょう。
いつの日か、この女性たちの名前や家族の記憶にもたどり着けるかもしれません。 その願いを込めて、これからも一枚一枚の写真を丁寧に読み解いていきたいと思います。
Шэнэхэний буриад бүсгүйчүүд
Котаку Шизүэ хатагтайн цомгоос
Энэ бол Котаку Шизүэ хатагтайн цомогт хадгалагдан үлдсэн нэгэн гэрэл зураг юм.
Зураг дээр тал нутгийн дунд үхэртэйгээ хамт зогсож буй дөрвөн эмэгтэй харагдана. Энэхүү зураг нь Шэнэхэнд авсан байх магадлалтай.
Шэнэхэн бол Хөлөнбуйрын тал нутаг дахь буриадын томоохон суурин газрын нэг юм. 1930-аад оны үед олон буриад айл өрх энэ нутагт амьдарч байжээ.
Эмэгтэйчүүдийн өмссөн дээл хувцас, толгойн гоёл чимэглэл, мөн мал аж ахуйтай холбоотой амьдралын хэв маяг нь тухайн үеийн буриад хүмүүсийн ахуй соёлын нэгээхэн хэсгийг бидэнд өгүүлж байна.
Нэгэн гэрэл зураг бол зүгээр л өнгөрсөн үеийн дүр төрх биш юм.
Тэнд тухайн цаг үед амьдарч байсан хүмүүсийн өдөр тутмын амьдрал, дурсамж, хувь заяаны ул мөр хадгалагдан үлддэг.
Котаку Шизүэ хатагтай 1935 оны орчим Хайларт амьдарч байхдаа олон гэрэл зураг цуглуулан цомог болгон хадгалжээ. Түүний цомогт зөвхөн япон хүмүүс төдийгүй монгол, буриад хүмүүсийн дүр төрх ч мөн үлдсэн байдаг.
Энэ зурагт буй эмэгтэйчүүдийн нэр ус, гэр бүлийн тухай мэдээлэл өнөөдөр тодорхойгүй хэвээр байна. Гэвч энэхүү гэрэл зураг нь 1930-аад оны Шэнэхэнд амьдарч байсан буриад эмэгтэйчүүдийн амьдралын нэгэн агшныг өнөө үед хүргэн ирсэн үнэт баримт мөн.
Хэзээ нэгэн цагт эдгээр эмэгтэйчүүдийн нэр, гэр бүлийн түүх, амьдралын замналыг олж мэдэх өдөр ирнэ гэж найдаж байна. Тэр хүртэл бид энэ мэт гэрэл зургуудыг анхааралтай ажиглан, тэдгээрт хадгалагдан үлдсэн түүх, дурсамжийг тайлан уншсаар байх болно.

コメントをお書きください